Эш Картер: АНУ, Оросын зорилго өөр

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-10-28 16:39:15

ВАШИНГТОН. /Sputnik/. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эштон Картер тус улсын Сири дахь цэргийн ажиллагаа Орос улсынхаас өөр чиглэлтэй хэмээн мягмар гарагт хэлжээ.

“Бид Оросын батлан хамгаалах яамтай хамтран аюулгүй нислэгийн гэрээнд гарын үсэг зурсан боловч тэдний цэргийн үйл ажиллагаатай нягт холбоогүй. Учир нь Орос улс “Лалын улс”-ыг онилж дайралгүй, Сирийн сөрөг хүчнийхнийг устгахад анхаарч байна” хэмээн Сенатад өгсөн мэдүүлэгтээ хэлэв.

Энэ сарын эхээр АНУ, Орос улс Сирийн агаарт аюулгүй нисэх нөхцөлийг бүрдүүлэх хэлэлцээрт хүрсэн билээ.

Түүнчлэн “Бид Орос улстай хамтрахгүй. Ирак, Сирид байрлаж буй “Лалын улс”-ын эсрэг АНУ-ын үйл ажиллагааны үр дагавар, цар хүрээнд  Орос нөлөөлөхийг Вашингтон зөвшөөрөхгүй” гэж Картер тайлбарлажээ.

Өнгөрсөн долоо хоногт Сирид Оросын өгсөн амжилттай агаарын цохилттой харьцуулбал АНУ ард хоцроод байна. Даваа гарагт Оросын батлан хамгаалах яамнаас 24 цагийн дотор 94 бай устгасан хэмээн мэдэгджээ. Тэгвэл мөн даваа гарагт АНУ Иракт 15 агаарын цохилт өгөөд байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ