Зүүнбаянг сум болгох саналыг дэмжив
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ИТХ-ын ээлжит дөрөвдүгээр хуралдаан тавдугаар сарын 30-нд болов. Хуралдаанаар 2016 оны төсвийн гүйцэтгэл, аймгийн Аудитын газрын мэдээлэл, 2017 оны төсвийн тодотгол, Зүүнбаян багийг сум болгох тухай, газрыг аймгийн тусгай хэрэгцээнд авах зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Төлөөлөгчдийн олонхын саналаар Сайншанд сумын тавдугаар баг буюу Зүүнбаян тосгоныг сум болгох саналыг дэмжиж, тогтоол баталж УИХ, Засгийн газарт өргөн мэдүүлэхээр болов. Дашрамд дурдахад аливаа тосгон, сууринг сум болгох асуудлыг тухайн нутагт оршин сууж буй иргэдийн санал, Иргэний нийтийн хурлын шийдвэр, сум, аймгийн ИТХ-ын шийдвэрийг харгалзаж УИХ шийдвэрлэдэг байна. Дээрх асуудлыг судлахаар аймгийн Засаг даргаар ахлуулсан Ажлын хэсэг болон эрдэмтдийн баг таван сарын турш ажилласан байна. Засгийн газраас энэ бүс нутагт нефтийн үйлдвэр барихаар шийдвэрлэсэн, өмнөд хил буюу Ханги-Зүүнбаянгийн чиглэлд төмөр зам барихаар замын трасс баталсан, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ хөгжсөн, авто зам, төмөр замын хос хөдөлгүүртэй, зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдтэй, цаашдаа тээвэр ложистикийн төв болон хөгжих боломжийг тооцоолж эрдэмтэн мэргэжилтнүүд Зүүнбаянг сум болгох боломжтой гэж дүгнэжээ.
Одоогоор Зүүнбаянд 2000 орчим иргэн оршин суудаг бөгөөд цаашдаа хүн ам нь 3500 болж өсөх боломжтой аж. Зүүнбаянг сум болгох асуудалтай холбогдож зэргэлдээх сумдтай хилийн цэсийн маргаан гарсан тул үүнийг дахин судлахаар болов. Зүүнбаян нь 1951 онд Зүүнбаян хороо, 1961 оны АИХ-ын тэргүүлэгчдийн 136 дугаар зарлигаар орон нутгийн харьяалалтай хот болсон байдаг. 1971 онд АИХ-ын 49 дүгээр зарлигаар хороо захиргаа /сумын эрхтэй/ болсон бол 1981 оны Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн хаалттай хот, 1992 оны наймдугаар сараас Улаанбадрах сумын V багийн статустай болжээ. Харин эдүгээ Сайншанд сумын V баг болон харьяалагдаж байна.
Энд дотоодын компанийн хөрөнгө оруулалтаар төмөр хийцийн үйлдвэр ашиглалтад орсон. Зүүнбаян баг байгалийн баялаг ихтэй, дэд бүтэц сайн хөгжсөн, цаашдаа аймаг улс орны чухал ач холбогдол бүхий суурин газар болох ирээдүйтэй нутаг юм. Сайншанд сумын төвөөс баруун урагш 50 км-д оршдог Зүүнбаян газар зүйн зохистой байршил, дэд бүтэц, байгалийн баялаг, нийгэм соёлын байгууллагууд, орон сууцны бодит багтаамж зэрэг олон хүчин зүйлд тулгуурлан аж үйлдвэрийн төв болон өргөжин хөгжих ирээдүйтэй.

Х.Эрдэнэбулган