Өвөрмонгол, Монгол үндэсний бөхчүүдийн халз барилдаан боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Жавхлант бөхийн дэвжээний бөхчүүд, ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Зүүн сөнөд хошууны бөхчүүдийн нөхөрсөг халз барилдаан боллоо. Барилдаанд Монгол Улсын начин Б.Батжаргал, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар, Б.Номиндалай нарын тэргүүтэй Жавхлант бөхийн дэмжээний бөхчүүд, Шилийн гол аймгийн Зүүн сөнөд хошууны аймгийн заан, хошуу засгийн зангиат бөх Алтандуулга нарын тэргүүтэй бөхчүүд оролцлоо.
Одоогоос дөрвөн жилийн өмгө Жавхлант дэвжээний бөхчүүд ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн сөнөд хошууны бөхчүүдтэй 21 хоног хамтран бэлтгэл хийж байсан удаатай. Бэлтгэлээс буцахдаа Жавхлант бөхийн дэвжээний зүгээс тус хошууны бөхчүүдийг орон нутагтаа урьжээ. Улмаар урилга ийнхүү биелэлээ олсон нь энэ юм. ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн сөнөд хошууны бөхийн холбооны тэргүүн, Өвөрмонгол бөхийн аварга Одсод тэргүүтэй таван зүтгэлэтэн, зургаан бөх гээд нийт 11 хүний бүрэлдэхүүнтэй баг Сүхбаатар аймгийг зорин иржээ. Улмаар тэд Сүхбаатар аймгийн Жавхлант дэвжээний бөхчүүдтэй нөхөрсөг барилдаан хийж нутгийн иргэдийг баясгалаа. Тодруулбал: Монгол үндэсний зургаан бөх, Өвөрмонгол зургаан бөх оролцсон багийн халз барилдаан, Үндэсний 32 бөхийн барилдаан болсон. Халз барилдаанд Өвөрмонголчууд хоёр даваагаар тэргүүлсэн бол, үндэсний бөхийн барилдаанд аймгийн хурц арслан Б.Номиндалай түрүүлж,хурц арслан Ш. Мөнгөнбаатар үзүүрлэв.
“Энэ бол ӨМӨЗО-ны Шилийн гол аймаг, Сүхбаатар аймаг хоорондын хамтын ажиллагаа найрсаг харилцааны хүрээнд хийгдэж буй ажил гэж болно. Нөхөрсөг барилдааныг Жавхлант бөхийн дэвжээ, аймгийн ЗДТГ, Биеийн тамир спортын газар /БТСГ/-ын дэмжлэгтэйгээр зохион байгууллаа. Манай газрын зүгээс Өьөрмонголоос ирсэн зочдод хүндэтгэл үзүүлж, нутаг орныхоо онцлогийг илэрхийлсэн бэлэг дурсгалыг гардуулөн өгч, дараа дараагийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо...” хэмээн аймгийн БТСГ-ын дарга Б. Өлзийтогтох хэллээ.
Өвөрмонгол бөхчүүдийн барилдаан Сүхбаатар аймагт хоёр дахь удаагаа боллоо. Өмнө нь 2012 онд орон нутгийн SB телевизийн нэг жилийн ойгоор 128 бөхийн нөхөрсөг барилдаан болж байсан юм.

Т. Одончимэг