Хуурамч цемент савлаж байсныг илрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
admin@example.com
2017-06-07 15:14:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Би Эй Ди Эм Жи” ХХК нь хуурамч цемент савлаж байна гэсэн мэдээллээр НМХГ шалгаад Цагдаагийн газарт хэргийг шилжүүлсэн байна.

Шалгалтаар тус компани “Хөтөл” цементийн үйлдвэрийн задгай цементийг цахилгаан станцын хаягдал үнстэй хольж  “Менгоа” нэр бүхий шошготой уутанд савласан байжээ. Энэ хууль бус үйлдлийг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд үргэлжлүүлэн шалгаж байна.


Ж.Батсайхан
Холбоотой мэдээ