100 гаруй хүн тээвэрлэж явсан нисэх онгоц сураггүй болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ
ЯНГОН. /ВВС/. 100 гаруй хүн тээвэрлэж явсан Бирмийн цэргийн нисэх онгоц сураггүй болжээ.
Бирм буюу Мьянмарын армийн албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, энэ онгоц нь тус улсын өмнөд нутгийн Миейк хотоос хамгийн том хот болох Янгоны хооронд нислэг үйлдэж байжээ. Онгоцыг эрэн хайх ажил хэдийн эхэлсэн байна.
Армийн албаны хүмүүс “онгоц Давэй хотод хүрэхэд 30 гаруй км дутуу байхад буюу орон нутгийн цагаар лхагва гарагийн үдийн 1:35 цагт гэнэт холбоо тасарсан” гэж хэлээд, онгоцонд яг хэдэн хүн сууж явсныг тодорхой мэдэгдсэнгүй.
Харин нисэх онгоцны буудлын эх сурвалж мэдэгдэхдээ "онгоцонд 105 зорчигч, нисэх багийн 15 гишүүн сууж явсан" гэлээ.

Цэргийн нисэх онгоц нь Андаманы тэнгисийн дээгүүр нисэж яваад сураггүй болсон аж.
Г.Доржханд