М.Темерийг албан тушаалд нь хэвээр үлдээхээр болов
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БРАЗИЛИА. /Reuters/. Бразилын сонгуулийн шүүхээс Ерөнхийлөгч Мишель Темерийг 2014 оны сонгуулийн үеэр хууль бус санхүүжилт хийсэн хэргээр буруутгаж албан тушаалаас нь огцруулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Баасан гарагт М.Темерийн сонгуулийн ялалт хүчин төгөлдөр болохыг тогтоосон байна. М.Темер өмнөх Ерөнхийлөгч Дильма Руссеффтэй хамт ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж өнгөрсөн жил түүнийг ерөнхийлөгчийн суудлаасаа огцроход орлож үлдсэн билээ.
Сөрөг хүчний хууль сахиулагчид сонгуулийн компанит ажилд хууль бус мөнгө ашигласан учир сонгуулийн үр дүнг хүчингүй болгохыг шаардсан юм. Хэдийгээр М.Темерийн талд шийдвэр гарсан боловч, улс төрийн үймээн самуун үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд шүүх прокурорын байгууллагаас түүний авлигын хэргийг шалгаж байна. 5 дугаар сард түүнд хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд М.Темерийг албан тушаалаасаа огцрохыг олон нийт шаардсаар байгаа юм.

Х.Сарнай