Б.Нарантуяа:Ухамсартай амьдралын маань 20 жил энэ салбарт зориулагдсан байдаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн түүхэнд анх удаа эмэгтэй хүн аймгийн Засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж байгаагаараа энэ удаагийн удирдлагын багийн бүрэлдэхүүний хувьд онцлогтой байгаа. Ингээд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, Аймгийн Засаг даргын нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Б.Нарантуяатай уулзаж, түүний хариуцсан үүрэгт ажлынх нь талаар сонирхолтой яриа өрнүүлснээ толилуулья.
-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Таны хувьд Сэлэнгэ аймгийн түүхэнд Аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаа анхны эмэгтэй гэдгээрээ бахархалтай юм. Монгол Улсын түүхэнд анхдагч бүхний түүчээ Сэлэнгэ аймгаас эхлэлтэй байдаг нь учиртай гэж би боддог юм. Ингээд аймгийн Засаг даргын орлогчийн албан тушаалд иртлээ туулсан замналаас яриагаа эхэлвэл сонирхолтой байх болов уу?
-Би Сэлэнгэ аймгийн Мандал сумын Зүүнхараа хотод төрж өсөөд, багшийн мэргэжил эзэмшээд нутагтаа 10 жилийн сургуульд багшилж ажлын гараагаа эхэлсэн. 2007 оноос эхлэн Аймгийн МАН-ын хорооны Дэд даргаар ажиллаж байгаад 2012 онд Аймгийн ИТХ-д миний бие Сэлэнгэ аймгийн МАН-ын хороо хэмээх их айлын жагсаалтыг тэргүүлэн орох хариуцлагатай үүргийг хүлээсэн. Ингээд олонх болсноор Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажилласан. Харин 2016 он бол миний хувьд их олон жилийн хүч хөдөлмөрөө иргэд сонгогчдоор үнэлүүлэх хариуцлагатай жил байлаа. Аймгийн ИТХ-ын сонгуульд төрөлх Мандал сумынхаа ард иргэдийн итгэлийг хүлээж сонгогдсон. Одоо Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр улиран сонгогдож, Аймгийн Засаг даргын нийгмийн бодлого хариуцсан орлогч даргаар ажиллаж байна. Аливаа хүн өөрийн түүх намтраа бүтээж амьдрахдаа урьдчилан таамаглах аргагүй байдаг. Мэдээж өөртөө болон нөхөрлөлдөө үнэнч, оногдсон ажилдаа сэтгэл гарган зүтгэхэд амжилт аяндаа ирдэг. Гэвч хүнд заяасан зураг төөрөг гэж байдаг гэж би бүрэн итгэдэг. Энэ он жилүүдэд Аймгийнхаа иргэдийн өмнөөс маш их үүрэг хариуцлага, ачааг үүрэх ёстой юм байна. Үүрэхдээ бас давхар эмэгтэй хүн төрийн болоод улстөрийн албан тушаалыг ийм түвшинд хийж болдог гэдгийг хүлээн зөвшөөрүүлэх даалгавартай юм байна гэж бодож байна. Мэдээж хүрэх түвшин өндөр бас хариуцлагатай байгаасай гэдгийг зөвхөн би өөрөө биш иргэд ч хүсэж байгаа. Тийм учраас ажлаа хүлээж аваад их олон зүйлийг бодож төлөвлөөд хэрэгжүүлж эхлээд байна.
-Таныг ажлаа аваад удаагүй байхад шинэ оны босгон дээр аймгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо анх удаа чуулж, холбооныхоо тэргүүнийг сонгож, цаашид хийх ажлаа төлөвлөн ярьсан байдаг. Энэхүү анхдугаар чуулганыг гардан удирдсан хүн бол та. Тэгэхээр энэ чуулганы ач холбогдол болоод гарах үр дүнг хэрхэн харж байна даа?
-Сэлэнгэ аймгийн удирдлагын баг бизнес эрхлэгчдээ дэмжих тал дээр онцгойлон анхаарахыг зорьж байна. Тийм учраас тэдний төлөөллийг хоёр удаа хүлээж авч уулзсан юм. Эдгээр уулзалтуудаас гарсан үр дүн нь Аймгийн биенес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулган гэж ойлгож болно. Бүсгүйчүүд маань аливаад гярхай тул шүүрч авч, бизнес эрхлэгч эмэгтэйчүүд маань нэгдэх ёстой юм байна гэдгийг ойлгож Анхдугаар чуулганаа зохион байгуулах санаачлага гаргаж ирсэн. Чуулганы гол зорилго нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүд харилцан бие биесээ дэмжих, мэдээлэл солилцох, бизнесийг нь өргөжүүлэх санаа, хамтрагч олж өгөх, Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт туссан зүйл заалтын дагуу хамтран ажиллах, шинэ санаа, ажил хэргээ уялдуулахад оршсон. Чуулганы үеэр энэ талын мэдээлэл өгөх зорилгоор МУИС-ийн сургалтын албаны дарга Ч.Ундрамыг урьж Бизнесээ хэрхэн амжилттай удирдах вэ сэдвээр лекц уншуулсан. Мөн холбоо маань зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэж, холбооны тэргүүнээр Дугаржав овогтой Нина хэмээх ажил хэрэгч эмэгтэйг сонгож, тэргүүлэгчдээ сонгон баталгаажуулж, улмаар сумдын чуулганаа зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ чуулганд оролцогчид бизнес бол хүмүүсийн янз бүрийн зан араншинг зөв гэсэн зам руу, амжилт руу хөтөлж, зохион байгуулж, уялдуулах хатуу тоглоом. Энэ зөв зам бол бүгдээрээ хамтдаа давуу талаа хөгжүүлэх гарцыг хайхад чиглэж чадвал замд тулгарах олон бартаа, саадыг даван туулсаар хүн өөрөө хүчирхэгжихийн зэрэгцээ бусдыг удирдах арга, барилаа сайжруулж, улмаар өөрийгөө хүндлэх, бусдад хүндлэгдэх эрхэм чанарыг олж болдог. Тийм болохоор өгсөж уруудах аль ч замд бизнес хатуу тоглоом хэвээрээ ч тоглоомын дүрэм хүний өөрийнх нь гарт, тэр дундаа харилцааны урлагт илүү төвлөрдөг гэсэн нэгдсэн ойлголттой болсон гэж бодож байна.
-Таны хувьд энэ том аймгийн нийгмийн бодлогыг хариуцсан, шийдвэр гаргах түвшний эрх мэдэл бүхий хүн. Иймээс энэ салбарын асуудал маш өргөн хүрээнд яригдах нь ойлгомжтой. Таны бүрэн эрхийн хугацаанд нийгмийн салбарт тухайлбал эмэгтэйчүүд рүүгээ чиглэсэн ямар ажил арга хэмжээ, аймгийн бодлого зорилго чиглэгдэж байгаа бол?
-Мэдээж олон чухал асуудлуудыг дурдаж болно. Нийгмийн салбартаа “Хүний хөгжлийг чухалчлан, сэтгэлгээг ядууруулахгүй байх” бодлого барьж ажиллана. Аливаа улс орны хөгжлийг эдийн засгийн өсөлт, үйлдвэрлэлийн хөгжил, дэвшил, үйлдвэрлэх хүчин чадлын өсөлтөөр нь хэмждэг байсан хандлагаас дэлхий нийт татгалзан хүний хөгжлөөр хэмжих болж байна. Яагаад бидний цөөхөн Монголчууд дэлхийд танигдаад зарим салбарт хүлээн зөвшөөрөгдөөд байна вэ гэхээр хүн нь хурдан сэтгэж, хөгждөг, хөгжих боломж магадлал ихтэй ийм өвөрмөц ард түмэн шүү дээ. Миний хувьд Аймгийн удирдлагын багт нийгмийн салбарыг хариуцаж ажиллахдаа их сэтгэл хангалуун, ажилдаа дуртай байгаа. Учир нь би өөрөө энэ салбарын хүн. Ухамсартай амьдралын маань 20 жил энэ салбарт зориулагдсан байдаг. Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн ихэнх хувь нь энэ салбарт чиглэсэн ажил арга хэмжээ тусгагдсан байгаа. Боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний салбарт хөрөнгө оруулалт хийх, төвлөрлийг сааруулах, иргэдийг нийгмийн хамгааллын талаархи мэдээ мэдээллээр хангах, ажлын байрыг шинээр нэмэгдүүлэх, иргэд нь орон нутагтаа үр бүтээлтэй тайван сайхан амьдрах боломжийг бүхий л талаар бүрдүүлж ажиллахыг зорьж байна. Мөн аймгийн боловсон хүчний нөөцийн бодлогын асуудалд нухацтай санаачлагатай хандаж, мэргэшсэн, чадварлаг төрийн албан хаагчдыг бэлтгэхэд анхаарч ажиллана. Боловсрол эрүүл мэндийн үйлчилгээ сайн, хөдөлмөр эрхлэлтийн боломж арай илүү байгаа газарт хүний хөгжил нь илүү байгаа судалгаа байдаг. Тэгэхээр энгийн атлаа сэтгэлзүйд асар их эерэг нөлөө үзүүлэх эдгээр салбарын асуудлуудыг дорвитой шийдвэрлэсэн цагт өнөөгийн нийгмийн өнгө аясыг дагаад өөрчлөгдөн хувьсаж байгаа Монгол хүнд ховор байсан огцом түргэн зан авир, стресс, уур бухимдал зэрэг сэтгэлгээний ядуурал аяндаа багасна гэж боддог. Хүний өссөн орчин, төрөлх зан авирыг бараг өөрчлөх аргагүй гэж үздэг ч үүнийг манай Эмэгтэйчүүд хийж чадна, тэд өөрчилж нийгэмдээ эерэгээр нөлөө үзүүлж чадах учраас энэ тал дээр бүсгүйчүүдээ уриалж, уруу татаж ажиллая гэж бодож байна..
-Та аймгийн орлогч дарга болохоосоо ч өмнө эмэгтэйчүүд оролцсон ажил арга хэмжээ болгон дээр хардаг байлаа. Ингэж явахад тань хамгийн сэтгэл зовоосон, цаашид анхаармаар зүйл юу байсан бэ?
-Нам улс төрийн байгууллагад ажилласан маань надад маш их зүйлийг ухааруулж ойлгуулсан. Улс төрийн намуудыг зөв, шинжлэх ухаанчаар хөгжүүлж, төлөвшүүлэхэд онцгой анхаарах ёстой санагддаг. Нам нэрийн цаана ертөнцийг үзэх үзэл бодол нь ойролцоо хүмүүсийн, багийн ойлголцол нэгдэл байх ёстой ч өнөөгийн нийгэмд энэ тогтолцоог үгүйсгэх, буруу ойлголт төрүүлэх муу жишиг тогтоод байгаад харамсдаг. Намуудын хамгийн гол зорилт нь шат шатны сонгуульд ялалт байгуулж, засаглалын эрхийг авах байдаг ч үүнийг сайн мөрийн хөтөлбөр дэвшүүлж, түүнийгээ чадварлаг, хүлээн зөвшөөрөгдсөн баг хүмүүсээр гүйцэтгүүлэх нь удаан оршин тогтнох үндэс нь болдог. Иймээс нийгмийн амьдралын үе шат, давхарга бүрт байгаа асуудлуудыг судалж, түүнийг хэрхэн шийдвэрлэх боломж гарц байгааг хайн, алхам тутамд хүнтэй ажиллах шаардлага гардаг. Ингээд явж байхад архидалт, ядуурал, ажлын байр олддоггүй, гэр бүлийн салалт, хүчирхийлэл, хулгай дээрэм, төрийн албан хаагчдын хүнд суртал, авлига, эсрэгээрээ төрийн албанд ажиллагсдын ажлын байр тогтворгүй, нийгмийн баталгаа, цалин хангамж, ажиллах нөхцөл байдал муу гээд олон асуудалтай тулгарч сонсож байлаа. Энэ бүхэн нь эргээд хүнд олон зүйлийг бодож эргэцүүлэх, бусдын төлөө цаг зав гаргаж, сэтгэл зүрхээ зовоох, чилээх зориг тэвчээр ухамсрыг суулгадаг, үндсэндээ хүнийг хөгжүүлж чаддаг салбар юм. Улс төрийн ажлыг хийсэн туршлага маань надад төрийн ажлыг ул суурьтай, алсын хараатай, шударга, зарчимч явуулах олон сайн чанарыг суулгаж өгчээ гэж одоо бодож байна. Гэхдээ төрийн ажил маань надаас өөрийгөө улам бүр чамбайруулах богино хугацаанд ихийг амжуулж, түргэн суралцаж ажиллахыг шаардаж байгаа учраас маш их хичээж байна.
-Нийгэмд хараад байхад амьдралын гол ачааг үүрч яваа олон бүсгүйчүүд харагддаг. Манай аймагт ч ийм хүмүүс олонтаа бий. Тухайлбал энэ бизнес эрхлэгч бүсгүйчүүд дотор. Энэ хүмүүсийнхээ төлөө, бүсгүйчүүдийнхээ төлөө та бодитой юу хийе гэж бодож төлөвлөж явдаг вэ?
-Үнэхээр тийм. Аймгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулган дээрээс анзаарч байхад өрхийн жижиг аж ахуйгаа болон гэр бүлийн томоохон бизнесээ ч тэр манай эмэгтэйчүүдийн 70-аад хувь нь эрхэлж байгаа гэсэн мэдээлэл сонссон. Томоохон үйл ажиллагаа явуулж буй компаний захирлууд нь эрэгтэйчүүд байх нь олон ч гэрийн эзэгтэй нар нь ард нь огт түүртэлгүй бизнесээ сайн авч яваа олон жишээг бид харж байна. Үүгээрээ би Монгол эрчүүдээ үгүйсгэх гэсэнгүй эмэгтэйчүүдийнхээ төрөлхийн мөн чанарыг нь дөвийлгөх гэсэн юм. Эрчүүдийг бодвол эмэгтэйчүүд байгалиасаа заяасан олон зүйлйиг зэрэг амжуулах чадамжтай төрчихсөн болохоор нэг дор 23 үйлдлийг хийх боломжтой гэсэн сонирхолтой судалгаа байна. Гэтэл эрчүүд маань хааяа хоол хийхдээ нэг төмсийг ч арилгахдаа огт өө сэвгүй арилгаж, ямар их сэтгэл гаргаж нягт нямбай, бүхнийг детальчилж хийдэг билээ. Тэр хоол нь ямар их амттай болдгийг ч бид мэднэ. Харин хүүхнүүд маань өөрт оногдсон бүх ачаагаа үүрээд дээрээс нь нийгмийн хариуцлагаа эрчүүдийн адил ухамсарлаад бүхий л салбарт амжилт гаргаад явж байгаа нь үнэхээр бахархмаар атлаа нөгөө талаасаа өөрийгөө үнэлэх тал дээр сул, ялангуяа би бүхнийг чадна, манлайлна, удирдана гэсэн ойлголт дээр өөрсдийгөө маш их чамлаж голон, итгэлгүй болдог. Байгаа боломж бүрээ дайчлан эмэгтэйчүүдээ дэмжин, хамтарч ажиллана. Ер нь аймгийнхаа эмэгтэйчүүдээр бахархахгүй байхын аргагүй юм. Заримаас нь дурдвал хэсэг нь гомдохоор олон эмэгтэй санаанд орж ирж байна. Сэлэнгийн бүсгүйчүүд бид чинь Дэлхийг байлдан дагуулсан аугаа их эзэн Чингис хааны хамгийн хайртай эхнэр Хулан нь төрж мэндэлсэн Гурван мэргэдийн нутгийн хацар гоо, ухаан төгс охид бүсгүйчүүд шүү дээ.
-Төрийн албанд эмэгтэйчүүдийн оролцоо дундаас дээш түвшиндээ бага шүү дээ. Харин манай аймаг харьцангуй уян хатан байна уу гэж бодогддог. Энэ тал дээр таны байр суурь?
-Манай удирдлагын багийнхан Аймгийн удирдах ажилтны зөвлөлгөөнөө амжилттай зохион байгуулж, ирэх 4 жилд хамтарч ажиллах баг бүрэлдэхүүнээ батламжилж, гэрээгээ байгуулсан. Тэр үед анзаарч байхад эмэгтэй удирдлагууд нэлээд нэмэгдсэн байна. Орлогч дарга, тамгын дарга, хэлтэс агентлагийн эмэгтэй дарга нар гээд сумдын ИТХ-ын дарга, засаг дарга, тамгын газрын дарга, ЕБС-ийн сургууль цэцэрлэгийн захирал эрхлэгч, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын дарга, багийн Засаг дарга эмэгтэй удирдагчдыг оруулбал 80-аад хүн байна. Гэхдээ мэдээж дунд болон түүнээс бага нэгж дээрээ энэ тоо ихсэх нь ойлгомжтой. Харьцангуй манай аймгийн хувьд эмэгтэйчүүдээ дэмжих, тэднийг шат шатанд ахиж дэвших боломж олгох, албан тушаалд томилох тал дээрээ их боломжийн ялангуяа миний мэдэх сүүлийн 10-аад жилд хамтарч ажиллаж байсан удирдлагууд маань жендерийн тал дээрээ их мэдрэмж сайтай ажиллаж байна. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчээр гэхэд 2016-2020 онд 3 эмэгтэй төлөөлөгч сонгогдон ажиллаж байна. Ер нь сум, тосгон, байгууллагуудаар явж байхад эмэгтэй удирдлагатай газарт хариуцлага алдсан, архидаж согтуурхаад алга болсон, ажил нь унасан байхыг харж байсангүй шүү.
-Таныг бас Төрийн бус байгууллагыг удирддаг гэж сонссон. Тэр талаараа танилцуулаач, ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Манай аймагт анх 2014 онд “Сэлэнгэ Ротари” нэртэй олон улсын клуб үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Анхны ерөнхийлөгчөөр нь Аймгийн Засаг дарга С.Бүрэнбат ажилласан. Энэ жилийн ерөнхийлөгчөөр нь миний бие ажилладаг. Салбар бүрийн төлөөллийг хамруулсан 25 гишүүнтэй, өөрөөсөө илүүчилж өрөөлд туслах уриа зорилготой. Өөрсдийн санаачлага боломжоороо хандиваа цуглуулж, нийгэмд сайн үйлсийн төлөө үйлчлэх ёстой сайн дурын байгууллага. Дэлхийн 120 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг. Бид байгуулагдаад удаагүй ч олон ажлыг хийсэн байдаг. Нүдний төсөлд 25 хүүхэд хамруулсан, Алсын зайнаас ухаалаг гар утасны тусламжтайгаар арьсны өвчнийг оношлох, ЕБС-ийн сурагчдад “Цэвэр ус” төсөл, нөүтбүүк, цэцэрлэгийн сурагчдад тоглоом ниййлүүлэх, нэгдсэн эмнэлэгт багаж тоног төхөөрөмж, татлагын ор нийлүүлэх ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэсэн бөгөөд мөн аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан “Тэргэнцэр” хөтөлбөр, Мандал сумын нэгдсэн эмнэлэгт иж бүрэн түргэн тусламжийн машинтай болох төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Хамгийн гол нь клубт маань нэгдсэн гишүүд нэг бодлого зорилготой, эв нэгдэлтэй, ухамсартай хамтарч, ажиллан, бас нөхөрлөж чаддаг учраас энэ хүмүүнлэгийн ажил маань их урагштай явж байна.
-Сэлэнгэ аймгийн хөгжил дэвшлийг атган суугаа хүний хувьд хэтийн ирээдүйг маш сайхнаар харж түүний төлөө ажиллаж байгаа нь ойлгомжтой. Чухам юуг өөрчилчихвөл манай аймаг арай өөр болох бол?
-Гэнэтийн өөрчлөлт хийснээр сайн сайхан болно гэсэн хий мөрөөдлөөс салж, улс эх оронд маань нүүрлэсэн өнөөгийн эдийн засгийн хямралтай бодитоор нүүр тулж, байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байж, улам өнгөлөн тордож, ажиллахын зэрэгцээ аймагт маань олдож буй бололцоо боломж бүрийг энэ хугацаанд ухаалгаар шүүрч авч ажил хэрэг болгохыг дор бүрнээ хичээж ажиллах нь зүйтэй юм.
Аймгийн удирдлагын баг “Хамтын зүтгэлээр эх нутгаа хөгжүүлье” гэсэн уриатайгаар 2016-2020 оны Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр сайн эхлэлийг тавьж байна. Бид төрийн албанд ажиллагсдадаа хатуу шаардлага тавьж байгаа. Хүрэх зорилго маань тодорхой тул төрийн ажил үйлчилгээ явуулж буй хэсэг нь ойлголцоод ажиллах гэхээр ард иргэд нь голын нөгөө эрэг дээр гарчихаад хий хоосон хашгираад байж мэдээж болохгүй. Төр нь хуулийн дагуу шударга, зарчимч байдлаа хадгалан, ард иргэдээ сайн сонсож, түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчилдэг байхыг чин сэтгэлээсээ хичээж ажилладаг, иргэд нь төрийн зүгээс хийж хэрэгжүүлж буй сайн бодлого, үйл ажиллагааг харлуулан гоочлохгүй, тууштай дэмжиж, болж бүтэхгүй байгааг нь бодитоор шүүмжилж, үүргээ биелүүлж, хариуцлага ухамсарлахыг нэхэж шаарддаг байх ёстой. 2016 он бол бүх Сэлэнгэчүүдийн хувьд ялалт амжилтын жил байсан гэж би бодож байна. Бидний дундаас МУ-ын 29 дэх Ерөнхий сайд төрөн гарлаа. МУ-ын Ерөнхий сайдаар дамжуулан Монголчууд төдийгүй гадны болон хөрш зэргэлдээ орнууд Сэлэнгэчүүдийг анхааралтайгаар ажиглаж, хамтарч ажиллахыг хүсэж, итгэж найдаж байгааг бид олж харлаа. Энэ цаг хугацаанд нийт Сэлэнгэ нутгийн маань ард иргэд брэнд болсон хөдөлмөрч, бүтээлч чанараа улам бүр баяжуулан хичээж, ажиллахыг эрмэлзэх хэрэгтэй. Аймгийн удирдлагын баг энэ 4 жилийн турш Сэлэнгэчүүдтэйгээ нэг баг болон зүтгэхийг тэгээд хамтдаа хөгжихийг зорьж байна. Иргэнээ, хүнээ хөгжүүлснээр эх нутагт маань хөгжил аяндаа ирнэ. Дээр хэлсэн санаагаа давтан хэлэхэд “Хүний хөгжил” гэхээр хэтэрхий догматик хийсвэрээр Та бүхэн битгий хүлээж аваарай, маш энгийнээр тайлбарлавал хүний сонголтыг өргөжүүлэх боломж, энэ боломжийг бий болгоход шаардлагатай боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг тэгш хүртээх, хөдөлмөр эрхлэн, орлоготой амьдрахыг чухалчлах ойлголт юм.
-Цаг зав гарган ярилцсан танд маш их баярлалаа.

Ч.Отгонцэцэг