Б.Соронзонболд заан түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-10-30 15:23:37

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат, самбо бөхийн спортын мастер, олон улсын шүүгч, Монгол Улсын начин Баасангийн Онхын нэрэмжит "Хантайшир бөхийн дэвжээ"-ний уламжлалт барилдаан Монгол бөхийн өргөөнд болж Монголын Улсын заан Б.Соронзонболд түрүүллээ.

Тус барилдаанд улс, аймаг, сумын цолтой хүчит 80 бөх уран мэхээ уралдуулан хүч үзэхэд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харъяат, улсын заан Б.Соронзонболд түрүүлэн, Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат, улсын начин Л.Цэрэнтогтох үзүүрлэж, Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, улсын гарьд Н.Ганбаатар шөвгөрчээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ