"Говь" үйлдвэрийн тоног төхөөрөмжийг галаас хамгаалж чаджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-06-15 11:44:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/ “Говь” компанийн үйлдвэрт өчигдөр шөнө гал гарч, оройн 22 цагаас үүрийн 06 цаг хүртэл гал сөнөөгчид тасралтгүй ажилласны хүчинд  түймрийн тархалтыг өнөө өглөө 07.00 гэхэд бүрэн зогсоосон гэж НОБГ-ын дэд дарга Д.Эрдэнэбаатар мэдээллээ.
Гал унтраахын тулд дээврийн хар цаасыг нэг бүрчлэн хуулж байгаа. “Говь” компанид гарсан түймрийг унтраахад онцгойгийн 250 ажилтан дайчлагджээ. Өөрөөр хэлбэл, хөдөө орон нутагт түймэр унтраахаар ажиллаж байсан ажилчдаа нааш нь татаж, түймрийн тархалтыг зогсоох арга хэмжээ авсан байна. Хохирлын хэмжээ болон галын шалтгаан одоогоор тогтоогдоогүй. Гэхдээ үйлдвэрийн тоног төхөөрөмжийг галын аюулаас хамгаалж чадсан гэдгийг НОБГ-ын дэд дарга хэлэв. 

 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ