Хүүхдүүд “Тал нутгийн аялгуу” өвөртлөн Өвөрмонголыг зорив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-06-15 15:46:26
Дундговь/МОНЦАМЭ/ Өндөршил сумын  “Говийн эгшиг” хамтлагийн хүүхдүүд ӨМӨЗО- ны Шилийн гол аймгийг өнөөдөр зорив. Хүүхдүүд Шилийн гол аймгийн Авга хошуунд “Бөмбөрцөгөө хайрлая” уриан дор зохион байгуулах соёлын солилцоо хөтөлбөрийн үйл ажиллагаанд уригджээ.
“Говийн эгшиг” хамтлаг 11-үүлээ. Тэд “Тал нутгийн аялгуу” хэмээх тоглолтоо Авга хошууныханд сонирхуулна. Тоглолт ардын язгуур урлагаас бүрдэж байгаа бөгөөд Монгол Улсдаа Дуу хуурын өлгий нутаг хэмээн дуудуулдаг Дундговь аймгийнхаа байгаль, зан заншил, уламжлал, дуу хуурын өв соёлыг таниулан сурталчлахад чиглэсэн үзүүлбэрүүдийг бэлдсэн гэж тус сумын Соёлын төвийн эрхлэгч Т. Мөнхцэцэг хэллээ.
Хүүхдүүд энэ сарын 20- ныг хүртэл Шилийн гол аймагт саатна. Урлагийн тоглолтоо үзүүлэхийн зэрэгцээ үе тэнгийнхэнтэйгээ танилцан нөхөрлөж, эх дэлхийгээ хайрлахын төлөө үг, санаа бодлоо нэгтгэх юм байна.
“Бөмбөрцөгөө хайрлая” соёлын солилцоог “ Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян”- ыг санаачлагч “Нэр төр эрхэмсэг амьдрал” ТББ, Шилийн гол аймгийн “Хадан зураг” жуулчны баазтай хамтран зохион байгуулж байгаа ажээ. 
Т. Отгонтуяа
Холбоотой мэдээ