Б.Будаевын нэрэмжит тэмцээнээс Б.Батсүх хүрэл медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-10-31 12:19:44

Хуучин ЗХУ болон Буриадын гавьяат тамирчин, дэлхийн аварга Б.Будаевын нэрэмжит олон улсын залуучуудын 18 дахь удаагийн чөлөөт бөхийн тэмцээнээс Б.Батсүх хүрэл медаль хүртжээ.

Тус тэмцээний эхний өдөр 52, 61, 70, 86 кг жингийн барилдаан болж шилдгүүдээ тодруулсан байна. Манай бөхчүүдээс 70 кг-д барилдсан “Хасу-Мегаватт" клубын бөх Б.Батсүх дөрөвний нэгийн барилдаанд БНХАУ-ын ӨМӨЗО-ны бөх Мөнхцагаанд ялагдаж дагах барилдаан хийж ОХУ-ын бөхийг ялж хүрэл медалийн болзол хангажээ. Б.Будаевын нэрэмжит олон улсын тэмцээн маргааш өндөрлөнө.

Д.Өлзий

Холбоотой мэдээ