Бусдын биед гэмтэл учруулан танхайрах нь согтуурлаас үүдэлтэй гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Гүнчин-Ишийн хэлснээр, нийт үйлдэгдэж байгаа гэмт хэргийн 30 гаруй хувийг бусдын биед гэмтэл учруулах буюу танхайрах гэмт хэрэг эзэлдэг байна.
Улсын хэмжээнд энэ оны эхний таван сарын байдлаар бусдын бие махбодид гэмтэл учруулах буюу танхайрах гэмт хэрэг 11 416 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 6.8 хувиар буурчээ. Гэвч бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг төдийлөн буурахгүй байна.
Үйлдэгдэж байгаа хамгийн том шалтгаан бол архи согтууруулах ундааны зүй бус хэрэглээ аж. 2017 он гарсаар эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн энэ төрлийн гэмт хэргийн 71.6 хувь нь гэр, орон сууцанд согтуугаар үйлдэгдсэн байна.
Бусдын биед гэмтэл учруулах гэмт хэргийн дийлэнх буюу 60 гаруй хувь нь оройн 19:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл үйлдэгддэг нь цагдаагийн байгууллагаас гаргасан судалгааны мэдээлэлд дурджээ.
Нийслэлд дээрх төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байгаа шалтгаан нөхцлийг судалж үзэхэд хүн амын нягтрал ихэссэн, ажилгүйдэл нэмэгдсэн, зүй бус архины хэрэглээ их болсон, иргэдийн ухамсар, ёс суртахуун суларсан, хүн хүндээ хүндэтгэлтэй хандахгүй байгаа зэрэг нь нөлөөлж байна гэсэн дүгнэлт гарчээ. Түүнчлэн 24-35 насны ажилгүй, хөдөлмөр эрхэлдэггүй залуучууд бусдын бие махбодид гэмтэл учруулах, танхайрах гэмт хэрэгт холбогддог аж. Үндэсний статистикийн хорооноос гаргасан Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2017 оны эхний таван сарын байдлын судалгаанаас үзэхэд улсын хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хийе гэж бүртгүүлсэн 28500 ажилгүй иргэний 58,1 хувийг 15-34 насны залуучууд эзэлж буй тоон мэдээлэл байгаа юм. Бусдын бие махбодид гэмтэл учруулах, танхайрах гэмт хэргийн шалтгаан нөхцөл, хүчин зүйлд хувь хүний стресс, уур бухимдал нөлөөлдөг байна. Тухайлбал манай иргэд замын хөдөлгөөний зорчих хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа эгнээ байраа зөв эзлээгүй, бие биенээ хүндэтгэн зам тавьж өгөөгүй, тэвчээргүй байдлаас болж маргалдан хэрүүл зодоон үүсгэж, улмаар бусдын бие махбодид гэмтэл учруулах хэргүүд ч цагдаагийн байгууллагад их бүртгэгдэж буй аж.