Наадмаа хүлээн буй төв цэнгэлдэх өнгөтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол түмний уламжлалт Үндэсний их баяр наадам хаяанд ирлээ. Сэлэнгэчүүдийн хувьд энэ жил аймгийнхаа баяр наадам болон Сүхбаатар хотын түүхт 80 жилийн ойн баяр наадам гэсэн хоёр том баяраа аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэндээ тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэлээ базааж байна.
Сэлэнгэ аймгийн Засаг даргын зүгээс орчин үеийн стандартад нийцсэн Цэнгэлдэх хүрээлэнтэй болох зорилгоор хөрөнгийг нь шийдвэрлэн өгч холбогдох ажлуудыг гүйцэтгэгч компаниудаар хийлгэж байгаа. Энд Швед технологийн Euroboll үрээр зүлэгжүүлсэн стандарт бүхий хиймэл тарьмал зүлэгтэй болгож, цэнгэлдэх хүрээлэнг битүү дээвэрлэх ажлууд бүрэн хийгджээ.
Өнөөдрийн байдлаар талбайн зүлэгжүүлэлт ургаж гүйцэн, нүд баясгам ногоон өнгөтэй болсон харагдана. Цаашид цэнгэлдэх хүрээлэнд өнгө нэмэх тохижилтын ажлууд үргэлжлэн хийгдсээр байна. Ийнхүү Сэлэнгэчүүд бид энэ жилийн баяр наадмаа тольдон гоёсон, стандартын шаардлагад нийцсэн Төв цэнгэлдэхдээ Үндэсний их наадмаа тэмдэглэхэд бэлэн болжээ.

Ч.Отгонцэцэг