Дорнод аймгийн нийгмийн хамгааллын салбарт 24 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-06-21 15:56:15
Дорнод /МОНЦАМЭ/. Улс орон даяар зохион байгуулагдсан нийгмийн хамгааллын салбарын нээлттэй хаалганы өдөрлөгт ХНХЯ-ны сайд Н.Номтойбаяр ирж оролцов. Тэрээр ирэх онд Дорнод аймгийн нийгмийн хамгааллын салбарт 24 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээ энэ үеэр мэдэгдлээ.
Тухайлбал, хүүхэд хөгжлийн төв, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв гэхчлэнгээр хүний хөгжилд чиглэсэн бүтээн байгуулалтын ажил хийх юм байна.
Дашрамд дуулгахад ирэх онд тэтгэвэр тэтгэмж нэмэх шийдвэрт хүрсэн бол 2019 оноос эхлэн цалин нэмэх талаар судалж байна.
ХНХЯ тэтгэврээ хүүгүй урьдчилж авах боломжийг нэвтрүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авдаг хүмүүс 6 сарын хугацаанд ямар нэгэн хүүгүйгээр зээл авах боломжтой болсон юм. Дорнодын хувьд л гэхэд 1152 хүн 860 сая төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй нөхцлөөр аваад байна. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ