Санал тоолох төхөөрөмжүүд ямар нэг сааталгүй хэвийн ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-06-26 13:22:18
Дундговь/МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах 46 байрт санал тоолох 47 төхөөрөмж ажиллаж байна. Санал тоолох төхөөрөмжийн ажиллагаа хэвийн, ямар нэг доголдол гараагүй гэдгийг аймгийн сонгуулийн хорооны Мэдээлэл технологийн багийн ахлагч Г. Хишигдаваа мэдээллээ.
Сайнцагаан сумын 626- р хэсгийн хороо хамгийн олон сонгогчтой. Энд санал тоолох 2 төхөөрөмж байршуулсан  байна.
Энэ удаагийн сонгуулийн санал хураалтаар  сонгогчдод хавтас өгч байгаа. Сонгогч тэмдэглэгээ хийсэн саналын хуудсаа хавтаст хийж нууцалж байгаа бөгөөд санал тоолох машинд саналын хуудсыг уншуулахдаа хавтастай нь хийх гэж оролдох явдал гарч байна. Тухай бүрт сонгогчдод зааварчилгаа өгч байгаа тул ямар нэг асуудал гараагүй гэж 626- р хэсгийн хорооны мэдээллийн технологийн даамал М. Энхтуяа хэллээ.
 Санал тоолох төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангахаар мэдээллийн технологийн 71 даамал бэлтгэгджээ.  
 
Т. Отгонтуяа 
 
Холбоотой мэдээ