Чита, Дорнодын эмч нар уулзав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-06-27 22:33:29
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Эрүүл мэндийн газар, Чита хотын Тарваган тахалтай тэмцэх станцын удирдлага, мэргэжилтнүүдийн уулзалт Борзъяд боллоо. Цаашид байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх тал дээр нягт хамтран ажиллахаар тохиролцсон байна.
Энэ үеэр ирэх гурван жилийн хугацаанд хамтран хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө баталсан юм. Ингэхдээ дээрх байгууллагууд хил орчмын бүсийн тандалт судалгааны үр дүн, байгалийн голомт, тэдгээрийн идэвхжил, халдварт өвчлөлийн талаар харилцан мэдээлэл солилцох, судалгаа явуулах, үзүүлэх сургалт хийхээр төлөвлөж, зардлыг Чита хотын тахлын эсрэг станц хариуцахаар болов.
Дашрамд дуулгахад, 1950-1990 онд ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаар болон Дорнод аймгийн эрүүл мэндийн салбар нягт хамтын ажиллагаатай явж иржээ.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ