280 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил 30 хувийн гүйцэтгэлтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Энэ онд Орхон аймагт улсын төсвийн 140 сая төгрөгийн хөрөнгөөр II болон VII сургуульд их засвар, Эрдэнэ багт 640 хүүхдийн сургуулийн барилгад 1.1 тэрбум, Баянбулаг багт 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцээхэд 300 сая төгрөг төсөвлөсөн. Харин Орон нутгийн хөгжлийн сан болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр Цагаанчулуут багийн 280 хүүхдийн цэцэрлэгийн цогцолборын барилга, II, VII, XVII, Орхон цогцолбор сургуулийн гадна биеийн тамирын талбайг шинээр байгуулахад 2.2 тэрбум төгрөг зарцуулахаар болоод байгаа билээ. Түүнээс гадна сургууль цэцэрлэгүүдийн их болон урсгал зардалд 579.4 сая төгрөг зарцуулж байна.
Эдгээрээс Цагаанчулуут багт баригдаж буй 280 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил эхлээд 20 гаруй хонож байна. Барилгын ажлыг гүйцэтгэгчээр “Номун дөлгөөн” ХХК ажиллаж байгаа бөгөөд 30 гаруй хувийн явцтай үргэлжилж байна. Уг ажлыг 160 хоногийн хугацаанд барьж, 12-р сарын эхээр ашиглалтад хүлээж авах гэрээг гүйцэтгэгчтэй байгуулжээ.
Мөн Наран цогцолбор сургуулийн их засварын ажил 70 хувьтай үргэлжилж байна. Их засварын хүрээнд тус сургуулийн бүх цонхыг солих, шалыг бетонон болгох зэрэг ажлууд хийгдэх бөгөөд гүйцэтгэгчээр нь “Деново” ХХК ажиллаж буй. Тэгвэл 6-р цэцэрлэгийн их засварын ажил 90 хувьтай байна. Энэ ажлын гүйцэтгэгчээр “Бугын дөрөлж” ХХК шалгарчээ. 17-р сургуулийн гадна гадна биеийн тамирын талбайн ажил 85 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэнэ. Тус сургуулийн гадаа сагс, хөл бөмбөг, гар бөмбөг, хөнгөн атлетик, чийрэгжүүлэлтийн иж бүрэн талбайг тохижуулж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар 7, 2, 3, Орхон цогцолбор сургуулийн засварын ажил эхлээд байна. Мөн 17-р сургуулийн биеийн тамирын гадаа талбайн засварын ажил хийгдэж байгаа аж. Түүнчлэн 21, 6, 16, Оюу, Унага, Жаргалант сумын 3-р цэцэрлэгийн засвар зэрэг хөрөнгө оруулалтын олон ажил эхлээд байна.

Б.Оюун-Эрдэнэ