"Нью Дарьганга" хүүхдийн зуслан амрагчдаа хүлээн авч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. "Нью Дарьганга" хүүхдийн зуслан амрагчдаа авч эхэлжээ. Энэ жилийн хувьд англи хэлний вакумжуулсан болон эко боловсрол олгох, мөн урлаг спортын сургалтыг амралттайгаа хослуулан явуулж байгаагаараа онцлог. Одоогоор хоёрдугаар ээлжийн амрагчид болох 54 хүүхдээ хүлээж аваад байна.
Тус зуслан нь 1979 онд байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагагаа явуулсан. 7-14 насны хүүхдийг долоо хоногийн хугацаатай хүлээн авч, байгалийн сайханд эрүүл монгол хоол хүнсээр хооллож ундаалан, хүүхдүүдийг амралтаа үр дүнтэй, зөв боловсон өнгөрүүлэх бүхий л нөхцөлийг бүрдүүлжээ. Амрагчдын гурван байр, гал тогоо, соёлын төв, гадна тоглоомын талбайтай. Гэвч зуслан баригдаад удаж байгаа учир байр савны хувьд элэгдэж муудсан зүйл бий. Тиймээс засварын ажлыг шат дараатайгаар хийхээр төлөвлөжээ.
“Манайх төсвийн байгууллага биш, зөвхөн орлогоороо санхүүждэг. Тиймээс засвар шинэчлэлийн ажлыг тэр бүр хийж чадахгүй байна. Харин энэ жил аймгийн ЗДТГ болон ИТХ-аас цахилгааны техник хэрэгсэл тоног төхөөрөмжийн шинэчлэл, гал тогооны дотор засварын ажилд 60 гаруй сая төгрөгийг шийдэж өглөө. Энэ бол бидний хувьд маш том хөрөнгө оруулалт шүү дээ. Байрны дээврийн засвар болон гадна талбайн тохижилтын ажлыг хийхийн тулд нутгийн бизнес эрхлэгчдээс дэмжлэг хүсэх, төсөл хөтөлбөрт хамрагдах зэргээр арга зам хайж байна. Мэдээж шаардлагатай ажил, арга хэмжээг шат дараатайгаар хийх болно. Одоогоор үйл аижллагаа хэвийн үргэлжилж байна. Зуслан маань байгалийн сайханд байдаг учир амрагч хүүхдүүд их сэтгэл хангалуун байдаг. Амаргчдаа татах, сэтгэл ханамжийг нь илүү их дээшлүүлэхийн тулд бид олон ажил хийхээр төлөвлөөд байна...” хэмээн "Нью Дарьганга" зуслангийн захирал Э.Алтанцэцэг хэллээ.

Т. Одончимэг