Магадлан итгэмжлэлийн өмнөх шалгалтыг 82 хувьтай давжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-11-02 16:35:19

Төв аймгийн Зуунмод сумын “Баруун-Зуунмод” Өрхийн эрүүл мэндийн төв Эрүүл мэндийн газрын даргын нэрэмжит шалгалтыг В үнэлгээтэй давлаа.

2015 оны 10 сарын 21-23-нд болсон шалгалт 144 үзүүлэлтийг голчлон үзэж,40 гаруй алдаа, дутагдал илрүүлжээ. Тухайлбал:Эмнэлэгийн тусламжийн хүрээнд 83,3 хувь,нийгмийн эрүүл мэндийн хүрээнд 81,95 хувь, халдварт өвчин судлалын хүрээнд 79,9 хувь буюу дунджаар 82,6 хувьтай дүгнэсэн байна.Энэ ажлыг ирэх онд болох магадлан итгэмжлэлийн бэлтгэл хангах зорилгоор явуулжээ.

 

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ