Тэнэмэл 45 иргэнийг бүртгэлжүүлж эрүүл мэндийн үзлэгт хамруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, захиргааны зөрчлөөс иргэдийг урьдчилан сэргийлэх, тэнэмэл иргэдийг бүртгэх, нийгэмшүүлэх, хууль эрх зүйн зөвлөгөө өгөх зорилгоор Дүүргийн Улаан загалмайн хороотой хамтран “Тэнэмэл” арга хэмжээг зохион байгуулав. Энэхүү ажлын хүрээнд байнга архидан согтуурч тэнэмэл амьдралаар амьдардаг 45 иргэнийг шинэчилсэн бүртгэл судалгаанд авч, бичиг баримтгүй хоёр иргэнд дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэстэй хамтран шинээр иргэний үнэмлэх олгуулж, дээрх иргэдэд архи согтууруулах ундааны хор уршиг, зохистой хэрэглээний талаар хичээл заав. Мөн тэнэмэл байдлаар амьдардаг иргэдээс дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч нар сүрьеэгийн шинжилгээ авахад 10 иргэн сүрьеэтэй гарсан тул ХӨСҮТ-д хүлээлгэн өгсөн байна гэж ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээллээ.
Ж.Батсайхан