Усанд осолдсон иргэнийг эрж хайсаар байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.ОБЕГ-ын мэдээгээр энэ сарын 3-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд нэг хүн усанд осолдсон дуудлагаар аймгийн эрэн хайх, аврах ажиллагааг өчигдрөөс өнөөдрийг хүртэл хийсээр байна. Уг эрэн хайх ажиллагаанд Онцгой байдлын албанаас 16 алба хаагч, Цагдаагийн 5 алба хаагч оролцож байгаа юм.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт өнгөрсөн сарын 23-25-ны өдөр цаг агаарын хэт халалттай холбоотой усанд орж сэрүүцэх зорилгоор гол, нуурын усанд орж байгаад усанд живж амь насаа алдсан гурван тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Эдгээрийн хоёр нь бага насны хүүхэд байв. Иймд иргэд гол, нуурын усанд орохдоо анхаарал болгоомжтой байж аюулгүй байдлаа сайтар хангах, бага насны, насанд хүрээгүй хүүхдүүдийг харж хандах хүнгүйгээр голын эрэг хавиар зугаацах, сэлгүүцүүлэхгүй байх, үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх шаардлагатай байгааг анхааруулж байна.

Ж.Батсайхан