Долдугаар сарын 06-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-07-06 08:42:28
09.00 цагт МҮЭХ-нд "Гэр бүлийн хүчирхийлэл ажлын байранд үзүүлж буй сөрөг нөлөө" форум болно.

09.00 цагт Үндсэн хуулийн цэц Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэнэ. Хуралдаан Үндсэн хуулийн цэцийн байранд болно.

10.00 цагт Туушин зочид буудалд Уул уурхай, эрчим хүч, барилгын салбарын шинэ техник, бүтээлүүдийг танилцуулах уулзалт болно.

10.00 цагт Монголын үндэсний бөхийн холбооны шинэ удирдлага Бөхийн өргөөний арын талбайд тайван цуглаан зохион байгуулна.

10.30 цагт БСШУСЯ-нд Турк улсын Самсун хотноо болох зуны дифлимпийн XXIII  наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болно.

11.00 цагт Цэргийн төв эмнэлэгт тус эмнэлэг Хавдар Судлалын Үндэсний Төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулна.

11.00 цагт “Live conference center”-т Хөвсгөл далайн эрэгт болох электроник хөгжмийн наадмын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11.00 цагт ОБЕГ-аас өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг”, “Эрүүл идэвхтэй амьдрал клуб”, “зэрэг ТББ-аас архидан согтууралт, түүнээс шалтгаалсан нас баралт, гэмт хэргийн талаар мэдээлэл хийнэ.

16.00 цагт МХЕГ-аас "Тарвасны тахал"-ын асуудлаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд

УИХ-ын чуулган хуралдана.

09.00 цагт Төрийн ордонд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

11.00 цагт УИХ-ын гишүүн Д.Гантулга мэдээлэл хийнэ.

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд

10.00 цагт Нийслэлийн Аялал жуулчлалын газраас "Дээлтэй Монгол" наадмын талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт НЗДТГ, Тоёота моторс хамтран баяр наадмын түрүү бөхийн бай шагналын талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооноос мэдээлэл хийнэ.

Холбоотой мэдээ