Сэлэнгэ аймагт сонгогчдын идэвх сул байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт Сэлэнгэ аймгийн хэмжээнд 17.00 цагийн байдлаар 36.3 хувьтай явагдаж байна. Одоогийн байдлаар гарсан гомдол, зөрчил, техникийн эвдрэл гэмтэл гараагүй хэвийн явагдаж байгаа аж. Харин сонгогчдын ирц тааруу, идэвх сул байна хэмээн аймгийн сонгуулийн хорооноос мэдээллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтанд Сэлэнгэ аймгийн нийт 58 хэсгийн санал авах байранд гурван намын 578 хүн ажиглагчаар, 648 төрийн албан хаагч, 89 мэдээлэл технологийн ажилчид ажиллаж байна.

Ч.Отгонцэцэг