Наадмын өдрүүдэд анхаарах сэрэмжлүүлэг, зөвлөмж гаргав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Жил бүрийн баяр наадмын өдрүүдэд хоолны болон архины хордлого, усанд живэлт, осол гэмтэл, тэр дундаа зам тээврийн осол, наршилт, артерийн даралт ихсэх тохиолдлууд нэмэгддэг. Тиймээс ард иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс аймгийн ЭМГ, ОБГ, НЭМТ, ЗЦТ, Нэгдсэн Эмнэлэг зэрэг байгууллагууд хамтарч хэвлэлийн бага хурал хийж сэрэмжлүүлэг гаргаснаа зарлав.
Аймгийн ОБГ-ын дарга Б.Батбаяр: “Иргэн бүр автомашины бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангаж суудлын бүсээ зүүж бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгаж наймаас дээш сартай жирэмсэн эхчүүд хол замд зорчихгүй байх, орон нутгийн замд хурдыг 80 км/ц-аас хэтрүүлэхгүй байхын анхааруулж байна. Мөн архи дарс согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй, автомашин жолоодохгүй байх, үер усны аюулаас болгоомжилж, гол усны төвшин нэмэгдэж байгаатай холбогдуулж голд сэлэхгүй байх, гол усны ойр орчим бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээхгүй байх, ил задгай газраас хоол хүнс худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлж байна” гэлээ. Түүнчлэн хоол хүнсээ зөв хадгалж хэт халалтын үед наршихаас сэргийлэхийг анхааруулж сэрэмжлүүлснийг нийтэд зарлав.
Б.НоровсамбууАймгийн ОБГ-ын дарга Б.Батбаяр: “Иргэн бүр автомашины бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангаж суудлын бүсээ зүүж бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгаж наймаас дээш сартай жирэмсэн эхчүүд хол замд зорчихгүй байх, орон нутгийн замд хурдыг 80 км/ц-аас хэтрүүлэхгүй байхын анхааруулж байна. Мөн архи дарс согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй, автомашин жолоодохгүй байх, үер усны аюулаас болгоомжилж, гол усны төвшин нэмэгдэж байгаатай холбогдуулж голд сэлэхгүй байх, гол усны ойр орчим бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээхгүй байх, ил задгай газраас хоол хүнс худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлж байна” гэлээ. Түүнчлэн хоол хүнсээ зөв хадгалж хэт халалтын үед наршихаас сэргийлэхийг анхааруулж сэрэмжлүүлснийг нийтэд зарлав.