“Дархан цэмцгэр Монгол наадам-2017” сайн дурынхан ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Тус аймгийн Үндэсний баяр наадмын комиссын “Тохижилт, реклам чимэглэлийн ажлын хэсэг” нь “Иргэдийн оролцоо хөгжлийн түлхүүр” ТББ-тай хамтарч дөрөв дэх жилдээ “Дархан цэмцгэр Монгол наадам-2017” сэдэвт ажлыг наадмын өдрүүдэд зохион явуулах гэж байна.
“Хотын соёлыг хамтдаа төлөвшүүлцгээе” уриан дор наадамчин олныг хоггүй цэвэр цэмцгэр наадах соёлд сургаж наадмын талбай дээр үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдэд нийгмийн хариуцлагаа биелүүлж тус бүрдээ хогийн сав байрлуулж хогоо ил задгай хаяхгүй байж хогоо хогийн саванд хийхийг уриалах юм. Наадмын төв талбайд жигдхэн хувцасласан 30 гаруй сайн дурын оюутан залуу ажиллаж ойр орчмын хогийг цэвэрлэж наадамчин олонд уут тараах юм байна. Тэд мөн Дарханчууддаа баяр наадмаараа цэмцгэр наадаж бие биенээ хүндлэхийг уриалж ажиллалаа.
Б.Норовсамбуу“Хотын соёлыг хамтдаа төлөвшүүлцгээе” уриан дор наадамчин олныг хоггүй цэвэр цэмцгэр наадах соёлд сургаж наадмын талбай дээр үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдэд нийгмийн хариуцлагаа биелүүлж тус бүрдээ хогийн сав байрлуулж хогоо ил задгай хаяхгүй байж хогоо хогийн саванд хийхийг уриалах юм. Наадмын төв талбайд жигдхэн хувцасласан 30 гаруй сайн дурын оюутан залуу ажиллаж ойр орчмын хогийг цэвэрлэж наадамчин олонд уут тараах юм байна. Тэд мөн Дарханчууддаа баяр наадмаараа цэмцгэр наадаж бие биенээ хүндлэхийг уриалж ажиллалаа.