Хурдан морьдын түрүүг мотоциклээр байлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/ “Арвижих-Увс” компани үүсэн байгуулагдсаны түүхт 20 жилийн ойн баяр Түргэн сумын нутаг Дэлгэрмөрөнд болж өнгөрлөө. Нээлтийн үеэр түүхт ойгоо тэмдэглэж байгаа “Арвижих-Увс” компанийн үе үеийн ажилчид наадмын талбайд жагсаалаар орж ирж түмэн олонтойгоо мэндчилсэн нь баяр наадмын хамгийн сайхан мөч байлаа.
Энэхүү баярт олон сайхан хүндэт зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байв. Тухайлбал, Увс аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат, “Увсын хурд” Морин спорт уяачдын холбооны тэргүүн, Монгрол Улсын алдарт уяач Ю.Төгсжаргал нарын хүмүүс урилгаар оролцлоо. Уг наадамд Увс аймгийн 19 сумаас гадна Завхан, Ховд аймгаас хурдан морьд ирж Дэлгэрмөрөний хөндийд тоосоо өргөсөн юм. Зургаан насны морьдын түрүүг тус бүр мотоциклиэр шагнаж урамшуулсан бөгөөд түрүү бөхийг ч мөн өндрөөр шагналаа.
“Арвижих-Увс” компнийн 20 жилийн ойн баяр наадамд улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөх зодоглож, эр бяр, эрдэм чадлаа сорьсноос Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат, Увс нуур дэвжээний бөх аймгийн арслан О.Түмэн түрүүлж, Увс аймгийн Түргэн сумын харьяат, “Увс Цахилгаан түгээх сүлжээ” компанийн бөх аймгийн заан Ц.Анхбаяр үзүүрлэлээ. Харин их шөвөгт Увс аймгийн Зүүнговь сумын харъяат, аймгийн арслан Т.Хайдав, Увс аймгийн Түргэн сумын харъяат, “Хотгор шанага” компанийн бөх, сумын заан Д.Арслан нар тус тус үлдсэн юм.

Б.Замбал