УИХ-ын гишүүн Д.Гантулгыг шалгуулах хүсэлтийг АТГ-т өглөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-07-27 11:44:25
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Хүний эрхийн хуульч М.Ичинноров “УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгосон. Эд мөрийн баримт нотлох баримт устгасан байж болзошгүй, нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр бид өнөөдөр АТГ-т хандаж байна" гэсэн мэдээллийг АТГ-ын үүдэнд өглөө.
Хүний эрхийн хуульч М.Ичинноров “УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгосон. Эд мөрийн баримт нотлох баримт устгасан байж болзошгүй, нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр бид өнөөдөр АТГ-т хандаж байна. Зургадугаар сарын 12-ны өдөр хүчингийн хэрэг үйлдэгдсэн. Эд мөрийн баримт болох хохирогч бүсгүйн дотуур хувцас, ор хөнжлийн даавууг шалгуулахаар өгсөн. Шүүхийн шинжилгээгээр баримтаас эр бэлгийн эс гарсан гэсэн дүгнэлт хийсэн байгаа. Гэтэл шинжилгээний хариуны тэмдэглээн дэх эр бэлгийн эс илэрсэн гэсэн мэдээллийг арилгаж өөр мэдээлэл бичсэн байсан. Бид хохирогчийн даавуу болон дотуур хувцсыг өөр дээрээ авсан. Тэгэхээр шинжилгээний хариун дээр устгасан хэсгийн баримт нь бидэнд байгаа гэсэн үг. АТГ-аас үүнийг тогтоож өгөөч, эд мөрийн баримтыг устгасан хуурамчаар баримт бүрдүүлсэн энэ зохион байгуулалттай гэмт хэргийг шалгаж өгөөч гэж хүсэж байгаа юм.
УИХ-ын гишүүн Д.Гантулгыг  хохирогчоос уучлалт гуйхыг шаардсан. Бидэнд өөр олон ярих асуудал бий. Энэ хэргийг эрэгтэй, эмэгтэй хүний хооронд болоод өнгөрсөн зүйл гэж яриад өнгөрч болохгүй. Үүний ард төрийн албан тушаалтан босго өндөр байх зэрэг асуудал хөндөгдөнө. Зөвхөн хүчингийн хэрэг гэж үзэж болохгүй, нийгмийн маш том цэвэрлэгээ. Бид АТГ-т хүсэлт өгсний дараа УИХ-ын дарга, УИХ-ын Хууль зүйн Байнгын хороонд хандана. Учир нь Д.Гантулгыг сонгосон тойргийн иргэд бидэнд хандсан” гэх мэдээллийг АТГ-ын үүдэнд өглөө.
Дараа нь хохирогч Ч.Наранзаяагийн эгч Ч.Саранзаяа, М.Ичинноров нар хүсэлтээ гардуулж өгөхөөр АТГ-т байр руу орсон юм.
Ж.Батсайхан 
Холбоотой мэдээ