Европын Комисын Ерөнхийлөгч "агаарын такси" хөлөглөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2017-08-10 11:18:54
БРЮССЕЛЬ. /Anadolu/. Европын Комиссын Ерөнхийлөгч Жан Клод Юнкер найман төлөөлөгчийг ахлан Бельгийн нийслэл Брюссель хотоос хувийн онгоцоороо Италийн Ром хотод хүрэхдээ 25 мянган евро зарцуулжээ.

2016 оны 1-2 дугаар сард Европын Холбооны комиссарууд тээвэр болон зочид буудалд, тухайлбал “агаарын такси” хөлөглөхөд нийтдээ 500 мянган евро зарцуулсан байна.

Энэ тухай мэдээллийг Испанийн “Access Info” цахим хуудас болон Бельгийн “Knack” сэтгүүл анх нийтэд дэлгэжээ.

Харин Европын Комиссын хэвлэлийн төлөөлөгч дээрх мэдээлэлтэй холбогдуулан мэдэгдэл хийхдээ “ЕХ-ны дүрэм журмын дагуу энэ тээврийн зардлыг гаргасан. Тээвэр, зочид буудал зэрэгт хэр их мөнгө зарцуулсныг Европын Парламент жил бүр нарийн шалгадаг” гэжээ.

Мөн ЕХ-ны Гадаад бодлого, аюулгүй байдал хариуцсан дээд төлөөлөгч Федерика Могерини  Азербайжан болон Арменид айлчлахдаа 75 мянган евро зарцуулсан байна.

Г.Доржханд
Холбоотой мэдээ