Хар үзүүрийн бага сургуулийн ой болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-08-18 23:22:26
 Увс /МОНЦАМЭ/. Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн М.Чулууны нэрэмжит Увс аймгийн Тэс сумын Хар үзүүрийн бага сургууль үүсгэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн баяр ирэх сарын 2-3-ны өдрүүдэд болох гэж байна.
Тус сургууль нь 100 орчим сурагч, 10 гаруй багш ажилчидтайгаар үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2015 онд их засвар хийгдэж, Хар үзүүрийн бригадын нэгдсэн дулаанд холбогдсоноор багш, сурагчид ая тухтай боловсон орчинд сурч хүмүүждэг байна. Тус сургуулийн захиргаанаас түүхт ойгоо угтан 70 бүтээлч ажлыг өрнүүлэн ажил хэрэг болгосон байна.
Б.Замбал
Холбоотой мэдээ