Аэробик гимнастикчид нэг мөнгө, 4 хүрэл медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-11-05 15:33:05

БНСУ-ын Пёнтэк хотод 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 2-нд болсон "Korea Open" аэробик гимнастикийн олон улсын тэмцээнээс манай баг тамирчид нэг мөнгө, 4 хүрэл медаль хүртжээ.

Уг тэмцээнд Монгол Улсаа төлөөлж 82, 97 дугаар дунд сургууль, МУБИС, ШУТИС, ҮБТДС, "Лайт" клубын тамирчид амжилттай оролцов. Энэ удаагийн тэмцээнд БНХАУ, Япон, БНСУ, Вьетнам, Монгол, Энэтхэг гэсэн 6 улсын 180 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорьсноос Г.Ерөөлбат дасгалжуулагчтай степний багийн төрөлд С.Ариунболд, Ч.Золбоо, Б.Баясгалан, Ө.Тэмүүлэн, Э.Бумбаяр, Т.Бат-Эрдэнэ, Э.Ананд, Б.Хаштайш нар мөнгөн медалийн эзэд болжээ.

Харин Э.Мөнх-Оргил дасгалжуулагчтай 17 хүртэлх насны ангиллын гурвалсан болон багийн төрөлд Н.Хулан, А.Нандин-Эрдэнэ, М.Бямбацэнд /Б.Шүрэнцэцэг, Т Болор нэг хүрэл/ нар хос хүрэл, Б.Номин дасгалжуулагчтай 18-аас дээш насны ангиллын багийн төрөлд Г.Наранхүү, Г.Болортулга, Б.Золбаяр, А.Гантөгс, Б.Ичинхорлоо нар хүрэл медаль хүртсэн бол  бүжгийн төрөлд Г.Наранхүү, Г.Болортулга, Б.Золбаяр, А.Гантөгс, Б.Ичинхорлоо, А.Сүхбат, Х.Содчимэг, С.Дэлгэрмаа нар хүрэл медалийн эзэд болов.

Д.Өлзий

Холбоотой мэдээ