Засгийн газрыг огцруулах асуудалд санал дүгнэлт боловсруулах ажлын хэсэг байгуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-08-24 16:48:33
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь Ардчилсан намын бүлэг  өнөөдөр ээлжит бусаар хуралдаж хоёр асуудал хэлэлцжээ.
Тодруулбал Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьсан талаархи мэдээлэл болон есдүгээр сарын 08-11-нд Өмнөговь аймагт болох Ардчилсан намын говийн бүсийн чуулганы асуудлыг тус тус хэлэлцсэн байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьсантай холбоотой мэдээллийг хуралдааны эхэнд сонсчээ. Уг асуудлыг судалж үзэх, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Болдоор ахлуулан байгуулсан байна. 
 
Н.Туяа
Холбоотой мэдээ