Америкчуудын бараг 70 хувь нь Д.Трамп АНУ-ыг хямралд оруулж магадгүй гэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК./TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын хэлж ярьж буй зүйл, үйлдлүүд нь тус улсыг олон улсын хямралд тохиолдлоор татан оруулж магадгүй байгаа ажээ. Пүрэв гарагт нийтлэгдсэн Жорж Вашингтоны их сургуулиас явуулсан санал асуулгын дүнгээр америкчуудын 68 хувь нь ийм бодолтой байгаагаа илэрхийлжээ.
Ийм байр суурьтай санал нийлэхгүй байгаа хүний тоо ердөө 29 хувь байсан байна. Мөн түүнчлэн санал асуулгад оролцогсдын 63 хувь нь тус улс буруу тийшээ яваад байна гэсэн бол 56 хувь нь Д.Трамп албан үүргээ сайн гүйцэтгэж чадахгүй байна гэж үзжээ.
“Д.Трампын улс төрчийн шинж чанар гэхээсээ илүү хувь хүний зан чанар нь америкчуудад таалагдахгүй байгаа гэдгийг санал асуулгын дүн харууллаа. Д.Трамп Ерөнхийлөгчийн албан тушаалд тохирохгүй зан авир гаргаж байна” гэж дээрх судалгааны дүнг Улс төрийн удирдлагын танхимын профессор Майкл Корнфилд дүгнэн хэлжээ.
8 дугаар сарын 13-наас 17-ны хооронд орон даяар явагдсан дээрх санал асуулгад Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөхөөр бүртгүүлсэн 1009 хүн оролцжээ.

О.Барс