Монголын жүдочид дэлхийн дэвжээнд хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-08-25 15:13:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын Будапешт хотноо наймдугаар сарын 28-нд эхлэх бөгөөд манай улсаас нийт 19 тамирчин хүч, ур чадвараа сорино.

Энэ удаагийн ДАШТ долоо хоногийн турш үргэлжилж шилдгүүдээ тодруулна. Тэмцээнд эрэгтэй 484, эмэгтэй 312 нийт 796 шилдэг жүдоч улс орноо төлөөлөн барилдах юм.
Энэ
жилийн тэмцээнд багийн төрөл холимог төрөл болон өөрчлөгдөж эрэгтэй, эмэгтэй жүдочид нийлж нэг баг болж өрсөлдөнө.

Манай улсаас
2017 оны ДАШТ-д эрэгтэй долоон жинд есөн тамирчнаа буюу бүтэн багаа илгээх бол эмэгтэйчүүд -78 кг-аас бусад жинд найман тамирчнаа сойж байгаа юм.

Дашрамд дуулгахад, Жүдо бөхийн ДАШТ-ийг SPS HD телевизээр үзэх боломжтой.
 

Д.Өлзий

Холбоотой мэдээ