Дамжин өнгөрч буй нислэгийн тоо 11 хувиар өсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dusem11@yahoo.com
2017-08-26 13:20:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрч буй нислэгийн тоо 11 хувиар нэмэгдэж, эдийн засагт эерэгээр нөлөөлж байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Агаарын тээвэр эрчимжиж, нислэг хөдөлгөөний урсгал, ачаалал нэмэгдэхийн хэрээр агаарын зайн багтаамж болон нислэгийн аюулгүй байдлыг дээшлүүлэх, эдийн засгийн үр ашигтай ажиллах зорилт  амжилттай хэрэгжиж байгааг албаныхан онцолж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат
: “Энэ оны нэгдүгээр сард "Агаарын зайг шинэчлэн тогтоох" тухай тушаалаар долоон агаарын замыг чиг шулуун болгож, шинэчлэн тогтоосон. Ийнхүү агаарын замууд чиг шулуун болсноор агаарт ялгаруулах нүүрсхүчлийн хийн хэмжээ багасч, цаг хугацааг хэмнэх бөгөөд түлш зарцуулалт багасах ач холбогдолтой. Үүний үр дүнд нислэгийн тоо нэмэгдсэн төдийгүй эдийн засаг эерэгээр нөлөөлөх боллоо” гэв.



Манай улс ОХУ, БНХАУ-тай агаарын 15 хаалгаар хиллэдэг бөгөөд тэдгээрийг холбосон 11 зам байдаг. Шинэ замуудыг ашиглаж эхэлснээр жилд 230 орчим мянган километр зай, 1656 тн түлш хэмнэж, 5.2 тн нүүрсхүчлийн хий ялгарахаас сэргийлнэ гэсэн урьдчилсан тооцоо гаргаад байгаа юм.
 

Д.Өлзий

Холбоотой мэдээ