XX зууны Монголын түүх, соёлын зарим асуудлыг хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2017-08-28 12:35:58
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 28-29-нд “XX зууны Монголын түүх, соёлын зарим асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Олон улсын Монгол судлалын холбоо /ОУМСХ/, Японы Акитагийн Олон улсын Их сургууль хамтран ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар /СТӨ Г корпус 3 давхар/-ын хурлын танхимд зохион байгуулж байна.

Энэхүү хурлыг ОУМСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун  нээж оролцогчдод талархал илэрхийлж, төлөөлөгчид дурсгалын зураг авахуулсан юм.

Энэ удаагийн ОУЭШХ-аар олон сонирхолтой илтгэлийг тавьж хэлэлцүүлсэн юм. Тухайлбал, үдээс өмнө “Монголын өөрчлөн байгуулалт /Перестройка/-ын түүхийн судалгаа, зангилаа асуудал” /1980 оны эхнээс 1992 он /  Академич Ж.Болдбаатар, “ХХ зууны Монгол, Японы харилцааны түүх-дайсан, нөхөр хоёрын хооронд” Япон улсын доктор Футаки Хироши, “БНМАУ-ын 1945 оны Чөлөөлөх дайны зорилт ба Өвөрмонгол” Японы доктор Хөхбаатар, Монголчуудын уламжлалт соёлын хувьсал, өөрчлөлт” доктор Б.Пунсалдулам, “Төрийн зүтгэлтнүүдийн хоорондын харьцаа” доктор Д.Дашдулам, “Богд хааны үеийн Халх Монголын газрын бодлого” Японы доктор Хирокава Саху, “Монгол Улсын Баргууд ХХ зууны эхний хагаст” доктор Г.Мягмарсамбуу, “ХХ зууны дэлхийн дайны дараах Өвөрмонголын нийгмийн байдлын тухай” БНХАУ, ӨМӨЗО, доктор Т.Эрдэнэбаяр, “Дэлхийн хоёрдугаар дайны үеийн Монгол Улсын Мал аж ахуйн байдал” доктор Д.Эрдэнэбат, “ХХ зууны Монголын хөгжилд гадаад зээл тусламжийн гүйцэтгэсэн үүрэг” /1953-1960 онд ЗХУ ба БНХАУ-аас БНМАУ-д олгосон зээл тусламжийн жишээн дээр/ доктор Н.Алтантөгс нарын тоо баримт дээр суурилсан сонирхолтой илтгэлүүдийг сонордуулсан юм. Хурал үргэлжилж байна.

 
Д.Өлзий

Холбоотой мэдээ