Ховд голд осолдсон гурван цэргийн цогцсыг хайж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-08-29 12:03:40
Ховд/МОНЦАМЭ/Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн байлдагчид энэ оны  наймдугаар сарын 27-28-нд шилжих шөнө Ховд голд осолдсон эмгэнэлтэй үйл явдал болжээ.

Тус цэргийн ангийн 30 цэрэг ахлагчтай хамт Ховд аймаг руу хадлан хадахаар томилогдож ажиллаж байх үед гурван цэрэг ийнхүү харамсалтайгаар амиа алдсан байна. Осолдсон гурван цэрэг Увс аймгийн харъяат байжээ. Энэ сарын 28-н өглөө  Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсэг, ОБЕГ-ын зургаан алба хаагч нисдэг тэргээр Ховд аймагт ирж,аврагчид Мянгад суманд газардаж, ослын газар руу автомашинаар очсон байна.
Осолдсон цэргүүдийг тодруулбал, 2016 оны хаврын цэрэг татлагт Увс аймгаас татагдаж, 123 дугаар цэргийн ангид хуваарилагдсан Б, Е, С нар ажээ. Тус аймгийн Онцгой байдлын газарт “Цэргүүд усанд осолдоод, олдохгүй байна" гэсэн дуудлага үүрийн 05 цагийн үед мэдээлэл ирсэн байна. Тус газрын аврагчид ослын газарт эрэн хайх ажиллагааг эхлүүлж, одоог хүртэл үргэлжлүүлэн хайсаар байгаа юм байна.
Л.Бямбасүрэн
Холбоотой мэдээ