Найман нэр төрлийн 3200 бүтээгдэхүүн Тува улсад нийлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-08-30 22:44:38

Завхан/МОНЦАМЭ/. Завхан Эх нутаг" Дундын хоршоо найман төрлийн бүтээгдэхүүнийг Тува улсруу гаргаад байна. Тус хоршоо Завханы брэнд болсон сартуул үүлдрийн хонины ноосоор хийсэн эсгий бүтээгдэхүүний захиалгыг ОХУ-ын Тува улсаас авч бүтээгдэхүүнээ хүлээлгэн өгчээ.

Эх нутаг дундын хоршоо энэ жилийн хонины ноосоор хийсэн эсгий гутал, гэрийн шаахай, цүнх, гоёл чимэглэлийн гэх зэрэг найман төрлийн 3200 бүтээгдэхүүнийг Тува улс руу илгээж ирэх жилийнхээ захиалгыг аваад байна. Түүнчлэн саяхан болж өнгөрсөн Арц суурь хилийн худалдаагаар өөрийн нэрийн бүтээгдэхүүнийг амжилттай борлуулжээ. Завхан Эх нутаг дундын хоршоо нь 14 гишүүн хоршоодтой. Мал аж ахуйн түүхий эд бүтээгдэхүүн зуучлан борлуулах, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж зуучлан борлуулалт худалдаа, төмс хүнсний ногоо үрслэг тариалалт хадгалалт хамгаалалт, өргөн хэрэглээний барааны худалдааг зохион байгуулдаг. Мөн ноос ноосон бүтээгдэхүүн арьс ширэн эдлэлийн үйлдвэрлэл, газар тариалан хадлан тэжээл бэлтгэх, даршилсан нөөшилсөн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, лизингийн үйлчилгээ зэрэг үйл ажиллагааг явуулж байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ