Британичууд Диана гүнжийн дурсгалыг хүндэтгэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛОНДОН. /ВВС/. Таалал төгсөөд 20 жил болж буй Диана гүнжийн дурсгалыг британичууд хүндэтгэж байна.
Диана гүнж 1997 оны наймдугаар сарын 31-ний энэ өдөр 36 настайдаа Парис хотод зам тээврийн ослоор амиа алдсан билээ. Түүнийг Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр нэгэнтээ “ард түмний гүнж” гэж тодорхойлсон байдаг юм.
Түүний хөвгүүд болох хунтайж Уильям, Харри нар өчигдөр Кенсингтоны ордны хашааны хаалганы гадна ирж, түүний дурсгалд зориулсан газарт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлжээ.
Тэд ээжийнхээ дурсгалыг хүндэтгэх арга хэмжээг гэр бүлийнхнийхээ хүрээнд зохион байгуулах аж. Гэхдээ Их Британийн ард түмэн өнөөдөр улс орон даяараа “ард түмний гүнж”-ийг нэхэн дурсаж байна.

Г.Доржханд