Орос, Катар улсууд олон талт хамтын ажиллагаагаа нэмэгдүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-08-31 15:55:41
МОСКВА./TASS/. Орос Катар улсууд хоёр талын хамтын ажиллагаагаа улам нэмэгдүүлж, худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт ирээдүйтэй, харилцан ашигтай төслүүдийг хэрэгжүүлэх ажлаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Энэ тухай ГХ-ийн сайд Сергей Лавров Катар улсад хийсэн ажлын айлчлалын дүнгээр лхагва гарагт хийсэн ОХУ-ын Гадаад хэргийн яамны мэдээлэлд дурджээ.

“Ажлын айлчлалын хүрээнд болсон яриа хэлэлцээний явцад Орос Катарын харилцааны өнөөгийн байдалд хоёр тал сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн мөн өндөр түвшинд хоёр орны хооронд хийгдсэн тохиролцооныхоо дагуу Москва, Доха олон талт хамтын ажиллагаагаа тууштай биелүүлэхээ нотолсон” хэмээн уг мэдээлэлд онцлон дурджээ.

ОХУ-ын ГХ-ийн сайд С.Лавровын 8 дугаар сарын 29-30-нд Катарт хийсэн ажлын айлчлалын үеэр түүнийг Катарын эмир шейх Тамим бен Хамад Аль Тани хүлээн авч уулзаснаас гадна, сайд Катарын гадаад бодлогын яамны тэргүүн Мухаммед бен Абдел Рахман Аль Тани-тай хэлэлцээ хийж мөн Катарын Батлан хамгаалах асуудал эрхэлсэн сайд Халед бен Мухаммед аль-Атыйя-тай уулзалт хийсэн байна.
О.Барс 
Холбоотой мэдээ