Орос-Монголын хамтарсан "Сэлэнгэ-2017" цэргийн сургуулилт болж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
dorjkhand@montsame.mn
2017-08-31 17:11:54
ЧИТА. /TASS/. Орос-Монголын хамтарсан “Сэлэнгэ-2017” цэргийн сургуулилт Монголын Дорноговь аймгийн Зүүнбаянгийн цэргийн ангийн сургуулилтын талбайд болж байна гэж ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн Хэвлэл мэдээллийн алба өнөөдөр мэдэгдлээ.
 
Уг мэдэгдэлд “Хамтарсан сургуулилтын нээлтийн ёслолын үеэр хоёр улсын алба хаагчид төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа дуулсан. Мөн Орос болон Монголын зэвсэгт хүчнийхэн хоорондын найрамдал нөхөрлөл ба эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон  “Сэлэнгэ-2017” сургуулилтад зориулан хийсэн туг далбааг мандуулсан” гэжээ.
 
2017 он гарснаас хойш Орос болон Монголын армийнхан анх удаагаа хамтарсан сургуулилт хийж байгаа нь энэ юм. Энэ сургуулилт нь говийн хүнд хэцүү нөхцөлд хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийг устгах арга ажиллагааг сургуулилж байгаагаараа онцлогтой.
 
Сургуулилтад хоёр талын 1000 гаруй цэрэг оролцож байна.

Өмнө нь мэдээлж байсанчлан, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Хиагт хотод байрладаг Дорнод Цэргийн тойргийн мото буудлагын ангийн 500 алба хаагч сургуулилтад оролцож байгаа юм.
 
“Сэлэнгэ” хамтарсан цэргийн сургуулилтыг 2008 оноос хойш жил бүр хийж байгаа билээ.

2011 оноос өмнө энэ сургуулилтыг “Дархан” нэрийн дор хийдэг байв. “Сэлэнгэ-2016” ОХУ-ын Буриадын нутаг дэвсгэрт буюу "Бурдуны" полигонд болсон юм.

http://tass.com/defense/962873
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ