Хөгжмийн аялгуунд яруу найраг сонсоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-11-06 16:28:28

"Born in UB" фэйсбүүк группээс "Яруу үдэш" хөгжимлөг яруу найргийн үдшийг өнөөдөр зохион байгуулна. 

Энэ үдэш төгөлдөр хуурын аялгуун дор яруу найраг сонсох боломжтой.

Яруу найргийн үдэшт “Алтан намар-2015" наадмын шилдэг бүтээлийн шагналт хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Э.Доржсүрэн /Дооноо/, Дуучин Н.Отгонцэнгэл,  "Алиус" бvлгэмийн яруу найрагч З.Сумъяабазар, Б.Жамбалдорж, орчуулагч Б.Баясгалан, залуу яруу найрагч Д.Эрдэнэзулай, МЗЭ-ийн гишүүн яруу найрагч С.Начин,  Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Ө.Үлэмжтөгс, модернист яруу найрагч Б.Галсансүх, МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч, МУCГЗ Да. Нямаа, МЗЭ-ийн шагналт яруу найрагч А.Лхагва, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, зохиолч Д.Энхболд нар оролцох юм.

Тасалбарын орлогоос "SOS" Хүүхдийн асрах газарт ном хандивлах аж. Тиймээс оролцогчдыг ном хандивлахыг зохион байгуулагчид уриалж байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ