Айл өрхүүд утаагүй зуухыг 50 мянган төгрөгөөр авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-07 18:01:42

Дундговь аймаг орон нутгийн хөгжлийн сангаасаа 80 сая төгрөг зарцуулан “Сайжруулсан зуух” төслийг хэрэгжүүлэх гэж байна. Энэ төслөөр аймгийн төвийн гэр хороололын 200 өрхөд утаагүй зуухыг хөнгөлөлттэй нөхцлөөр өгөх юм.

Тодруулбал, утаагүй зуух авах айл өрх зуухны үнэ болгож 50 мянган төгрөгийг хоёр жилийн хугацаанд төлөх ажээ.

“Сайжруулсан зуух” төслийн гүйцэтгэгчээр “Сэлэнгэ констракшн” ХХК тендэрт шалгарсан бөгөөд гүйцэтгэгч компани ирэх долоо хоногт зуухыг орон нутагт нийлүүлэх юм байна.

Энэ төслийг хэрэгжүүлэхдээ сайжруулсан дөрвөн төрлийн зуухнаас иргэдийн саналаар сонголт хийлгэсэн бөгөөд  “Өлзий” зуух хамгийн олон санал авсан байна. Ирэх жил ч мөн орон нутгийн хөгжлийн сангаас энэхүү төслийг санхүүжүүлж үргэлжлүүлэн  хэрэгжүүлэхээр  олон нийтээс санал авч байгаа ажээ.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ