“Өршөөлийн тухай” хуульд хамрагдсан иргэдийг хүлээн авч уулзав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-11-07 19:23:40


 “Өршөөлийн тухай”  хуульд хамрагдсан 11 иргэнийг орон нутгийн удирдлагууд 11 сарын 06-ны өдөр  хүлээн авч уулзлаа.

Хуульд хамрагдаж, суллагдсан иргэдийг нийгэмшүүлэх, сэтгэл санааны дэмжлэг болох зорилготой уулзалтанд аймгийн засаг даргын тамгын газрын Хууль зүй, Улсын бүртгэл, Хөдөлмөрийн хэлтэс гэх мэт төр, захиргааны байгууллага оролцож,төрийн аливаа үйлчилгээг хүргэхэд бэлэн гэдгээ илэрхийлэв.

ЦГ-ын ОНХ ахлах, байцаагч М.Нансалмаагийн хэлснээр дээрх хуульд Төв аймгийн харъяа 60 орчим иргэн хамрагдах аж.

Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ