Баруун бүсийн аймгийн шагайчид өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-07 19:44:28

Говь-Алтай аймгийн Засаг даргын санаачлагаар баруун бүсийн 7 аймгийн шагайн харваачдын зөвлөгөөн, шагайн харвааны тэмцээн анх удаагаа зохион байгуулагдлаа.

Монголын шагайн харвааны холбооны ерөнхийлөгч Я.Батсуурь зөвлөлгөөнд оролцож баруун бүсийн аймгуудын зарим  шилдэг харваачдад цол, шагнал олгосон байна. Монголын шагайн харвааны холбоо, Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газраас хамтран Алтай хотод хийсэн уг зөвлөлгөөнөөр баруун бүс нутагт монгол түмний үндэсний шагайн харвааг эрчимтэй хөгжүүлэх талаар ярилцаж бүсийн шагайн харвааны тэмцээнийг 2 өдөр явуулж туршлага солилцсон байна. Энэ удаагийн тэмцээнд 15 багийн 150 гаруй харваач цэц мэргээ сорьлоо. Монгол улсын үлэмж дархан мэргэн 2, улсын гоц мэргэн 2, улсын мэргэн 2, дэд мэргэн 2, аймгийн гоц мэргэн 47 оролцсон нь ихээхэн чансаа өндөртэй тэмцээн байлаа.

                                                                                 Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ