Хөгжлийн бэрхшээлтэй 20 иргэн мэргэжлийн үнэмлэхтэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/ “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд 20 иргэн тогоочийн мэргэжил олгох сургалтад хамрагдлаа.
Сургалтыг аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар “Дорнын амжилт” сургалтын төвтэй хамтран нэг сарын хугацаанд зохион байгуулсан.
Тогоочийн мэргэжил олгох сургалтад Хэрлэн сумын 10 баг болон Баян-Уул, Баянтүмэн сумын иргэд хамрагдав. Тэд нэг сарын хугацаанд 12 төрлийн I хоол, 30 төрлийн II хоол, 15 төрлийн зууш болон нарийн боов, бялуу зэргийг хийж сурчээ. Уг сургалт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөрт бэлтгэх, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой юм.

Д.Дэлгэрмаа