“Оны шилдэг илтгэл уралдаан”-ны шалгаруулалт эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-09 09:47:18

Дархан-Уул аймгийн Боловсрол, Соёлын газраас “Оны шилдэг илтгэлийн уралдаан”-ыг энэ жил “Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь” сэдвээр зохион байгуулж байна.

Энэхүү уралдаан нь бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийг хэрэгжүүлэх гол хүчин зүйл болох багшийн ур чадвар, хүүхэд бүрийг хөгжүүлэх арга зүй, технологийн тасралтгүй хөгжлийг дэмжиж төлөвшүүлэх үндсэн хэлбэр болсон хичээлийн чанар үр дүнг дээшлүүлэх. Мөн багш нарын шинэ санаа, бүтээл, туршлагыг нийтийн хүртээл болгож тэднийг эрдэм шинжилгээ, судалгааны ажлын арга зүйд бүтээлчээр судалцахад нь туслах зорилгоор зохион байгуулж иржээ. Уралдааны эхний шатнаас судлагдахуун бүрээс шалгарсан шилдэг нэг илтгэлийг аймгийн Боловсрол, Соёлын газарт ирүүлсэнээр тус газарт түүх, газарзүй, биеийн тамир, хими, монгол хэл, гадаад хэл, физик, математик, нийгэм зэрэг судлагдахуунуудаар шалгарсан илтгэлүүд хоёр дахь шатанд оролцож байна. Эндээс шалгарсан илтгэлүүд энэ сарын эцсээр Улаанбаатар хотод зохион байгуулагдах улсын уралдаанд оролцоно гэж аймгийн БСГ-ын дарга Б.Ганчулуун ярилаа. Илтгэлийн уралдаан хоёр хоног үргэлжилнэ.

Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ