Өмнөд Солонгос, АНУ хамтран 10 дугаар сард нисэх онгоц тээгч атомын хөлөг онгоц оролцуулсан цэргийн сургууль хийнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ./ТАСС/. БНСУ, АНУ хамтран 10 дугаар сарын эхээр Умард Солонгосын пуужин-цөмийн заналхийллийн хариуд Америкийн нисэх онгоц тээгч атомын усан хөлөг онгоц оролцсон цэргийн сургууль хийхээр болжээ. Даваа гарагт Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлагийн мэдээлснээр Өмнөд Солонгосын үндэсний батлан хамгаалах яамны энэ тухай зохих илтгэлийг тус улсын парламентад танилцуулжээ.
АНУ-ын талаас дээрх цэргийн сургуульд “Карл Винсон” эсвэл “Рональд Рейган” нисэх онгоц тээгч атомын хөлөг онгоц тэргүүтэй Тэнгисийн цэргийн хүчний цохилтын бүлэг оролцох ажээ. Мөн тус цэргийн сургуульд Япон улс нэмэгдэн оролцож магадгүй байгаа аж.

9 дүгээр сарын 15-нд Умард Солонгос ээлжит баллистик пуужингаа харвасан ба Пентагоны үзэж байгаагаар уг пуужин нь дунд зайн тусгалтай пуужин байжээ. Дээрх пуужингийн туршилтыг Умард Солонгос НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тус улсын эсрэг авсан хоригоо чангатггах тухай тогтоол баталснаас хойш ердөө дөрөв хоногийн дараа хийсэн юм.
О.Барс