Энэ сард авто ослын улмаас хоёр хүн амь насаа алджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-09-20 12:04:15
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт энэ сард авто ослын улмаас хоёр хүн амь насаа алджээ.
Тус аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн мэдээлж байгаагаар өнгөрсөн  8 дугаар сард 38 иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсныг саатуулсан бол энэ сар гарснаас хойш согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 23 иргэнийг саатуулж зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авчээ. 
Энэ сар гарснаас хойш зам тээврийн хэрэг 7 бүртгэгдсэн байгаа бөгөөд ослын улмаас хоёр хүн нас барсан байна. Хүний амь нас эрсдсэн ослын нэг нь Ханбогд сумын нутагт явган зорчигч амиа алдсан бол, нөгөө нь Баяндалай сумын нутагт фургон маркын авто машин онхолдож жолооч нь амь эрсджээ.
Жолоо барьж байгаа иргэд санамсаргүйн улмаас ийнхүү өөрийн болон бусдын амь насанд аюул учруулж буйг албаны хүмүүс онцоллоо. Машин ухрах хөдөлгөөн хийхдээ аюулгүй байдлаа хангаагүйгээс дээрх хэрэг гарах шалгаан болсон гэнэ. 
Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож урсгал сөрөх, хурд хэтрүүлэх, хөдөөийн замд гүйцэт түрүүлэх зэргээс шалтгаалан осол гарч байгааг иргэд анхаарах хэрэгтэй байгаа юм. 
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ