Аймгийн ИТХ-аас гарсан тогтоол шийдвэрүүдийн хэрэгжилтийн талаар 600 гаруй иргэн саналаа өгчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн ИТХ-аас хэрэгжүүлж буй “ИТХ-ын хяналт-Оролцоо” төслийн хүрээнд аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс сүүлийн 10 жилийн хугацаанд гаргасан тогтоолуудаас нийтийг хамарсан, хэм хэмжээ тогтоосон болон хяналт шалгалтын чиглэлээр гарсан шийдвэрүүдийг сонгон авч, амьдралд хэрхэн нийцэж байгаа, иргэдэд хэрхэн үр өгөөжөө өгч байгаа талаар урьдчилсан тандалт судалгаа явуулжээ.
Судалгааны дагуу 7 дугаар сарын 25-наас эхлэн 1 сар гаруй хугацаанд Дархан-Уул аймгийн харьяа 4 сум, төрийн болон хувийн хэвшлийн ААНБ-уудын ажилчид, албан хаагчид, бүх нам эвсэл, төрийн бус байгууллага, иргэдийн дунд санал асуулга явуулж нийт 630 гаруй хүн хамрагджээ.
Цаашид “ИТХ-ын хяналт-Оролцоо” төслийн хүрээнд иргэдээс ирүүлсэн саналуудыг судлан, үнэлэлт дүгнэлт өгч, цаашид тогтоол, шийдвэрийг сурталчлах, хяналт тавих журмыг боловсруулан хэрэгжүүлэхээр зорьж байна.

Л.Отгонбаатар