ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Дорнод аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-09-21 15:04:29
Дорнод /МОНЦАМЭ/. Малын гоц халдварт шүлхий өвчин Дорнод аймагт гараад буйтай холбогдуулан ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Дорнод аймагт ажиллаж байна. Түүнчлэн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж явна. Улсын онцгой комиссоос тус аймагт гараад буй шүлхий өвчинтэй тэмцэхэд зориулж 480 сая төгрөгийн тусламж үзүүлснийг дэд сайд хүлээлгэн өгөв.
ХХААХҮ-ийн яамнаас томилогдсон ажлын хэсэг баруун, зүүн аймгуудад одоогоор ажиллаж байгаа юм.
Ж.Сауле сайд нөхцөл байдалтай газар дээр нь танилцаад дараах үүрэг чиглэлийг тус аймгийн удирдлагад өгсөн байна. Ургац хураалтыг түргэвчлэх, хорио цээрийн дэглэмийн үед хурдан шуурхай, хариуцлагатай ажиллах, өвс тээж яваа машин болон малын шилжилт хөдөлгөөн Дорнод аймагт маш замбараагүй байгаа учир энэ тал дээр анхаарч, яаралтай арга хэмжээ авахыг анхаарууллаа. Мөн сумдын Засаг дарга нар өвсний гарал үүслийн бичгийг тухайн компаниудад өгөх хэрэгтэй, шүлхийн вакцины хүрэлцээ Дорнод аймагт дутагдалтай байгаа учир Онцгой комиссоос вакцин хүргүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Түүнчлэн Хэнтий аймагт шүлхийн нөхцөл байдал ман хүнд байгаа учир түүгээр дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгсэл, мал адгуусыг ариутгаж оруул, постон дээр ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл мэнд аюулгүй байдалд анхаарахыг үүрэгдлээ. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ